А.Амарбаясгалан:Улсын комисс хүлээж авахгүй гэх шалтгаан байхгүй

Admin
2025/05/14

2020 онд ашиглалтад орох байсан усан паркийн газар дээр 25 давхар орон сууцны барилга 2022 оноос баригдаж эхэлсэн. Ингээд маргаан дагуулж "Авлига хороолол" нэр зүүсэн. Шүүмжлэл, асуудал дагуулж нураах шийдвэрт хүртэл тулсан ч баригдсаар ашиглалтад ороход бэлэн болоод буй.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан "Акуа гарден"-ыг улсын комисс хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл, тэнд байр худалдан авсан иргэдэд үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжгүй гэдэг асуудал хөндсөн.

Энэ хүрээнд "Акуа Гарден" орон сууцны хорооллыг барьж буй компанийн захирал А.Амарбаясгалангаас тодруулахад, "Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас түдгэлзүүлээгүй. Ийм боломжгүй. Хуульгүй орон биш шүү дээ. Бид бүх бичиг баримтаа бүрдүүлж байгаа. Дуусмагцаа өгнө. Улсын комисс хүлээж авахгүй гэх шалтгаан байхгүй. Хэрэв тэгвэл тэдгээр хүмүүст ашиг сонирхлын зөрчил байна гэсэн үг. Манайх хугацаандаа ашиглалтад орно" гэлээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна