З.Алтайгийн охин А.Энхзул дахин ATГ -ын хаалгыг татжээ

Admin
2025/05/13

МАН-аас албан тушаал өвөртлөн Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан "MN25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтайгийн охин А.Энхзул дахин ATГ -ын хаалгыг татжээ. Уг нь нэр бүхий иргэн АТГ-т 2022.06.08-ны едер түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн гомдол гаргахад тус газраас үндэслэлтэйгээр хөрөнгөжсөн гэж хэргийг хааж байсан. Үнэндээ аавынхаа буянаар МАН-д хөл тавьж албан тушаалын шатаар өгсөх гэж үзсэн А.Энхзулын хөрөнгө 118 дахин огцом өссөн тухай хэвлэлүүд мэдээлж байсан ч АТГ-ынхан үндэслэлтэй хөрөнгөжжээ хэмээн хэргийг нь хаасан. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхэлж А.Энхзултай холбоотой Чөлөөт бүсийн газрын асуудлууд ар араасаа АТГ-т ирж түүнийг энэ удаад жинхэнэ утгаар нь шалгаж эхэлжээ.Тиймээс түүний гаргасан газрын тушаал,шийдвэрүүд, ямар, ямар компанид яаж олгосон тухай эсэх бичиг баримтуудыг АТГ-ын мөрдөгчид нотлох баримтуудыг цуглуулж эхэлсэн байна.

Ямартай ч ганцхан жилийн дотор буюу2021-2022 онд 88 иргэн аж ахуйн нэгжид газар
олгосон тухайгаа "Монголын эдийн засгийн чуулган 2022"-д олон нийтэд зарлаж байсан А.Энхзул 16 аж ахуйн нэгж компанид газар олгохдоо ямар ч сонгон шалгаруулалт,төсөл хөтөлбөргүйгээр газар олгосон нь түүнд асуудал дагуулж мэдэхээр байна.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.81
2025/05/14
0
0
Zamiin uudin chuluut busees hovh sorj bayjigsad chuluut bus gej nerlegsnees hoish heden ch darga soligdoj hechneech erh medelten uursdiin humuusee tomiljbusiig hugjuuleh tusuviig huvia bayjuulah tusuv bolgon suiruulsendee , odoo ter gazart tomilogdoj ochison generaliig huuchirsan hereguudiig neej hohiroliig tuluulj busee alban yosoor hugjuulehiig husch bndaa !
Хариулах
202.55.188.93
2025/05/14
0
0
Эзгүй хээр газар олгоо л биз, юу нь болохгүй байгаа юм? Газар авсан хүн, хуулийн этгээд нь хурдан бүтээн байгуулалтаа эхлүүлж наад гамшиг болсон газраа өөд нь тат. Юмыг бодитой хар. Эрээн, Замын-Үүд хоёроо харьцуулж үз. Яагаад энэ Чөлөөт бүсээс татваргүй бараа авч болдоггүй юм? Нямбаатарын хүссэн евро-5 хөдөлгүүртэй хятад машиныг татваргүй авч болдоггүй юм?
Хариулах