Завхан аймгийн нутгаар энэ сарын 15-ны өдөр цочир хүйтэрнэ

Admin
2025/05/13

Пүрэв гарагт Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн нутгаар нойтон цас, хур тунадас орно. Пүрэв гаргаас баасан гарагт шилжих шөнө цочир хүйтэрч шөнөдөө -6-8 градус хүрч хүйтэрнэ.

Хангайн нурууны орчмоор болон Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгорын нутгаар Өдөртөө орсон хур тунадас шөнөдөө мөстөх, ялангуяа улсын чанартай авто зам дайран өнгөрдөг томоохон давааны авто замуудад халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгой анхаарна уу. 

Тиймээс 5 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос баруун аймгийн чиглэлд болон Улиастайгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээвэрчид, жолооч нар анхаарал болгоомжтой байхыг сануулж байна хэмээн Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. цочир хүйтэрч шөнөдөө -6-8 градус хүрч хүйтэрнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна