Гадаадын тагнуултай хамтарсан гэх лам З.Санждоржид 9.6 жилийн хорих ял оноожээ

М.Үүрээ
2025/05/13

Гадаадын тагнуултай хамтарч ажиллаж, эх орноосоо урвасан гэх хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын шүүх хурал өчигдөр хаалттай болсон.

Улмаар шүүхээс З.Санждоржийг нээлттэй хорих ангид есөн жил 6 сар хорих ял оноож, Д.Бямбажавыг есөн жил нээлттэй хорих ангид хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл

"Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах" буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх" гэсэн хуулийн заалттай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
138.199.21.207
2025/05/13
0
0
Пиздаа лам
Хариулах
122.201.19.99
2025/05/13
0
0
Буян номын лам хүний дүрээр олон хүнийг дээрэмдэх ажлыг маш гарамгай хийж гаршсан нүгэлтэн дээ !Тэр олон хэргүүд нь илчлэгдээсэй !
Хариулах