Хөх хотод эмчилгээгээ эхлүүлсэн С.Содбилэгт хүүгийн БИЕ НЬ САЙЖИРЧЭЭ

Admin
2025/05/13

“Менингоэнцефалит” буюу баруун тархины идээт үрэвсэлтэй менингитийн хүндэрсэн оноштой С.Содбилэгт хүү Хөх хотод яаралтай эмчлүүлэх шаардлагатай болж өнгөрсөн сард хандивын аян зарлаад байв. Тэгвэл хүүгийн хандив гурав хоногийн дотор 40 сая төгрөг бүрдэж Хөх хот руу эмчилгээндээ явсан юм. Одоогийн байдлаар эмчилгээгээ эхлүүлээд бие нь сайжирчээ.

Түүний ээжээс нөхцөл байдлыг тодруулахад, Тэрбээр, “Хүү бид хоёр Хөх хотод ирээд эмчилгээгээ эхлээд байж байна. Одоо хүү маань бие нь сайжирч таталт өгөх нь харьцангуй багассан. 




Монголдоо оновчтой эмчилгээ хийлгэхгүй цаг хугацаа алдсан байна гэж эмч нар хэлж байна. Мөн хагалгаанд орж бас магадгүй яг одоогоор давтан шинжилгээнүүдээ өгч байгаа. Сонирхуулахад, хүү минь хэдхэн хоногийн өмнө нэг нас хүрсэн. Миний хүүд хандивын гараа сунгасан бүх монголчууддаа талархлаа. Та бүхний буян нь бороо шиг асгарах болтугай” гэлээ.




 
Эргэн сануулахад,  Сандагийн Содбилэгт хүү одоо 11 сартай. Түүний онош бол “Менингоэнцефалит” буюу баруун тархины идээт үрэвсэлтэй менингитийн хүндэрсэн хэлбэр юм.  Хэрэв хүүг яаралтай гадаадад эмчлүүлэхгүй бол насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай болох эрсдэлтэй байв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна