Брюссель хотод дэлхийд тархан суурьшсан монголчууд чуулж төвлөрсөн наадам хийнэ

Admin
2025/05/09

Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд оршин суугаа орныхоо ажиллаж, сурч, амьдардаг хотууддаа жил бүр улсын их баяр наадмаа тэмдэглэдэг уламжлал тогтоод 20 гаруй жил болжээ.

Тэгвэл энэ 2025 оны зун Европын холбооны де факто нийслэл хэмээгддэг Бельгийн Брюссель хотод анх удаа дэлхийн олон оронд тархан суурьшсан монголчууд хамтран чуулж төвлөрсөн наадам хийх ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл НҮТББ хамтран уг арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 28-ны бямба гарагт Брюссель хотод зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 250,000 орчим иргэн хилийн чанадад оршин суудаг бөгөөд тэдний 85,000 орчим нь Европт амьдардаг аж. Өөрөөр хэлбэл, багахан аймгийн хүн амаас илүү хүн  буурал тивд ажиллаж аж төрж байна. Зөвхөн Европоор хязгаарлагдахгүй дэлхийн аль ч өнцөг буланд суугаа монголчууд энэ наадамд оролцох, бүртгүүлэх боломжтой юм. Брюссельд болох наадмаар монголчууд бөх барилдуулж, сур, шагай харваж, дуу хуураа өргөж, өв соёлоо хүүхэд, залуустаа төдийгүй Европын иргэдэд сурталчлан наадах ажээ. Мөн Монгол бараа бүтээгдэхүүн, үндэсний хоолны үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт зохион байгуулж олон улсад сурталчлахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна