2025 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих шинэ журмын хүрээнд насжилт өндөртэй буюу үйлдвэрлэснээс хойш 10 жил явж буй машинд Улаанбаатар серитэй дугаар олгохгүйгээс гадна хотын серитэй дугаар шилжүүлхээргүй болжээ.
Улаанбаатар хотод шинээр автомашинд улсын дугаар олгохдоо доорх шалгууруудыг тавьж хүсэлтийг Улсын дугаар захиалга цахим системээр хүлээн авч буй.
Дугаар шилжүүлэх тухайд мөн л 2015 оноос хойш үйлдвэрлэсэн байх евро 4 болон түүнээс дээш ангилалтай байх зэрэг шалгуурыг тавьж байгаа аж.
Энэ нь хуучин тээврийн хэрэгсэлдээ У серийн дугаартай иргэнд хамаарахгүй хэдий ч дугаараа шилжүүлэх, эзэмшигч солих үед журам үйлчилж эхлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна