Өнгөрсөн 4 дүгээр сарын 7-ны өдөр /2025.04.07/ Баянзүрхийн товчооны замд 12 настай хүүхэд автомашинд дайруулж тархиндаа болон шилбэндээ гэмтэл авсан зам тээврийн осол гарсан. Тухайн хүүхэд гарцаар гарч байсан бөгөөд замын 1,2-р эгнээнд зорчиж явсан автомашинууд зогсож, зам тавьж өгсөн ч 3-р эгнээгээр хөдөлгөөнд оролцож байсан “Приус 30” маркийн автомашин зогсолгүй тухайн хүүхдийг дайрч, гэмтээсэн юм. Тус зам дээр гэрлэн дохио, хурд сааруулагч байхгүй бөгөөд зөвхөн явган хүнийг гарцтай.
Осол гарсан тухайн зам нь Налайхаас Улиастай хүртэлх 20,9 км үргэлжлэх зам бөгөөд 2019 онд ашиглалтад орсон. Тус зам дээр гүүрэн байгууламж барина гэж яригдсаар даруй 5 жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл баригдаагүй.
Гүүрэн гарцыг хүлээсэн үү яасан гэрлэн дохио, хурд сааруулагч зэрэг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ямар нэгэн ажлыг хийгээгүй. Баянзүрхийн товчоо өнгөрөөд Ерөнхий боловсролын сургууль байдаг бөгөөд тус зам дээр ололн хүүхэд зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирч байв. Ингэж олон хүүхдийн эрүүл мэндээр тоглосны дараа Улсаас арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал тус зам дээр хоёр байршилд өнөөдөр орой хурд сааруулагч тавих тухай Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хэллээ. Мөн энэ ондоо багтаан Гүүрэн гарцыг барина гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна