Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.04.23/ байдлаар 730 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ. Эдгээрээс эмнэлэгт 164, гэрээр 26, эдгэрсэн 540 байна. Мөн сэжигтэй тохиолдол 38, хавьтал 11539 байгаа юм.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчин юм. Манай улсад явагдаж буй энэ удаагийн дэгдэлт ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна. Иимд иргэдийг бага насны хүүхдээ товлолт вакцинд хамруулах, хамрагдаагүй бол нөхөж вакцин хийлгэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна