Ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Admin
2025/04/16

Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо Шар хоолойн аманд шар өвс шатаж байна гэсэн дуудлага  өчигдөр 13:15 цагт ирсэн. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, 63 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж 14:47 цагт түймрийг цурманд оруулсан.

Түймрийг бүрэн унтраахаар  өнөөдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүн ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна