Мөсөнд цөмөрсөн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна

Admin
2025/04/10

Увс нууран дээгүүр тээвэрлэлт хийж яваад мөсөнд цөмөрсөн "Hino" загварын 2 гэр ачсан автомашиныг татан гаргахаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагчид цооног гарган 11 метрийн гүнд шумбалт хийж мөсөн доогуур татах ажлыг зохион байгуулж байна.

Цаг агаар дулаарч нуур, гол мөрний мөсний зузаан нимгэрч, хайлж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

Иймд цаг хожих, зам, товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхад анхаарч өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг Увс аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.212
2025/04/11
0
0
Лайтай новшнууд вэ үхэх мөрөөрөө яв
Хариулах