А.Ганхуяг: Монгол хүний хийсэн, бүтээсэн зүйл юу ч биш болж солонгосчуудад доромжлуулаад сууж байгаадаа л гомдлоо

Admin
2025/04/09

"Ногоон автобус"-ны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг нарын 24 хүний шүүх хуралдаан үргэлжилж байна. Прокурорууд яллах дүгнэлтээ уншиж танилцуулсан. Үүний дараа өмгөөлөгч, шүүгч нар саналаа хэлснээр шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна.

Шүүгдэгч А.Ганхуяг “Би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана, хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ нэг л зүйлд гомдолтой байна. Монгол хүний хийсэн, бүтээсэн зүйл юу ч биш болж солонгосчуудад доромжлуулаад сууж байгаадаа л гомдлоо.

Прокуроруудын дүгнэлтийг сонсоод би ямар дайсан болчхоод дахин, дахин ингэж яллуулж байгаа юм бол гэдгийг бодож суулаа. Тэднийхээр бол би төрийн гэмт хэрэгтэн, дайсан л юм байна.

Би буруугаа хүлээсэн, энэ олон төрийн албан хаагчийн заримыг цагаатгаж байгаад баярлаж байна. Шүүхэд хандаж хэлэхэд улсыг 100 хувь хохиролгүй болгочихсон. Бүх төлбөр, тооцоог хийгээд дуусгасан. Прокурорууд үүнийг үнэлэхгүй байх шиг.

Прокурорын танилцуулж байгаагаар намайг яллавал би солонгосчуудаас мөнгөө олж авч чадахгүй юм байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.188
2025/04/10
0
0
ulsiin hugjiliin mungunuus shaajuivar hiih n daissn mun uu? mongoloos uur ulsad bol shuud yliin deed hemjee shuu ! erguu shunaltaa !
Хариулах