Баянзүрхийн товчоо орчимд гарцаар гарч явсан 12 настай хүүхэд автомашинд мөргүүлсэн талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.
Эл асуудлыг Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 07-ны 18:08 цагт “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны замд "Приус-30" маркийн суудлын автомашин явган хүний хүний гарцаар гарч байсан бага насны хүүхдийг мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, тухайн осол хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна" гэх тайлбарыг өгсөн юм.
Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдол цөөнгүй гарч байна. Хамгийн эмзэглэмээр зүйл нь хүүхдүүд гарцаар гарч байхад жолооч нар хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй байдлаасаа үүдэж олон бяцхан үрсийн аминд хүрч байна.
Энэ талаар Хуульч Батхүү: Хажууд яваа машин хурдаа хассан бол бусад нь ч гэсэн хурдаа хасдаг байцгаая. Чамд харагдаагүй бартаа нөгөө машинд харагдсан байж таарна.
Тэр тусмаа хүүхдүүд нэг машин зогсвол бусад нь зогсоно гэж бодоод шууд гүйдэг!
Баянзүрхийн товчоо орчимд гарцаар гарч явсан 12 настай хүүхэд автомашинд мөргүүлсэн талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн” хэмээв.
Сэтгэгдэл (6)