ЦЕГ: Гарцаар гарч явахдаа автомашинд мөргүүлсэн хүүгийн бие сайнгүй байна

Admin
2025/04/08

Баянзүрхийн товчоо орчимд гарцаар гарч явсан 12 настай хүүхэд автомашинд мөргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 07-ны 18:08 цагт “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны замд "Приус-30" маркийн суудлын автомашин явган хүний хүний гарцаар гарч байсан бага насны хүүхдийг мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, тухайн осол хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна" гэх тайлбарыг өглөө.

Мөн хохирогч хүүхдийн биеийн байдал сайнгүй байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.88
2025/04/08
0
0
Гарчигаа зас лдаа малаа
Хариулах