Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэрээ танилцууллаа

М.Үүрээ
2025/04/02

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг бүрэн эрхийнхээ хүрээнд улираан томилох шийдвэр гаргаснаа танилцуулж, сайд нарын саналыг сонсжээ.

З.Дашдаваагийн хувьд АТГ-ын даргаар 2019 оны тавдугаар сард томилогдсон бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор түүнийг улираан томилох асуудал яригдаж байгаа бөгөөд Авлигын эсрэг хуулийн 21.4-д Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэг удаа улируулан томилж болно хэмээн заасан байдаг. Түүнчлэн түүнийг улираан томилох эсэх асуудал өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэгдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна