Өнөөдөр "Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас мэдээлэл хийнэ

Admin
2025/03/28

 П.Батчулуун эмчийг Эрүүгийн хуулийн 15.3.2-р заалтаар зүйлчилсэн бөгөөд "Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байдаг. Ийн шүүх хурлын дүгнэлт гарсан бөгөөд түүнийг хорих 461-р ангид хорьсон. Энэ сарын 13-ны өдөр П.Батчулуун эмчид холбогдох хэргийг түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, улмаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нь тохирсон байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор УНТЭ-ийн элэг, бөөр шилжүүлэн суулгах багийн эмч нар хэвлэлийн баг хурал хийж нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн бол өнөөдөр 11:30 цагт: "Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна