Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв техникийн хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэллээ

Admin
2025/03/27

 “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /ТНАЛТ/ нь бүрэн автомат цогц бүтээн байгуулалт бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайгаас ирсэн нүүрсийг хүлээн авч бутлан ангилж, жилдээ 20 сая тонн нүүрсийг вагонд ачих хүчин чадалтай юм.   Зүгшрүүлэлтийн ачилт төлөвлөгөөний дагуу 2025.03.21-ний өдрийн ачилтаар 1 галт тэрэг 50 вагон 100 чингэлгийг 2 цагийн хугацаанд ачиж дуусгасан.   Ингэснээр “Тавантолгой нүүрс ачих логистик төв” /ТНАЛТ/ нь техникийн хүчин чадлын дагуу хоногт 8 цуваа буюу 400 вагон, 800 чингэлэгт 25760 тонн нүүрс ачихад бэлэн болон ажиллаж байна.   Энэхүү төсөл нь экспортын тээвэрлэлтийн зардал болон хугацааг богиносгож Монгол улсын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж "Тавантолгой төмөр зам" ХХК-иас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна