Зэрлэг амьтан, нисдэг шавжаар дамжих хил дамнан орж ирэх гоц халдварт өвчин тарах эрсдэл өндөр байна

Admin
2025/03/26

Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна. Энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү сургуулийн үеэр зэрлэг амьтан, нисдэг шавжаар дамжин хил дамнан орж ирэх гоц халдварт өвчнүүдийн эрсдэл өндөр байгааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг яриандаа онцлов. Тиймээс мал эмнэлгийн байгууллагын бэлтгэл бэлэн байдлын дээшлүүлэх, хариу арга хэмжээг зөв оновчтой төлөвлөх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа тул энэхүү сургуулийг анх удаагаа зохион байгуулж байгааг дурдсан юм. Яг одоо сургалт үргэлжилж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна