УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмч Д.Нямсүрэн: Бид 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн ч амжилт муутай болсон. Ингээд 10 жилийн дараа буюу 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж эхлэн 400 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгажээ.
Бөөр шилжүүлэн суулгах энэ хагалгаа Монголын хөрсөнд бүрэн дүүрэн суусан. Энэ амжилтад хүрэхэд П.Батчулуун эмч онцгой хувь нэмэр оруулсан. П.Батчулуун эмч 2018 онд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах алба байгуулснаар кадаврын донор буюу эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эрчимтэй явагдаж эхэлсэн. Энэ талаар мэргэшсэн ганц эмч маань юм. Түүний оруулсан хувь нэмэр, гавьяаг үнэлэхийн аргагүй асар их. Өнөөдөр Монголын ард түмэн, эмч нар, кадавр донор хүлээж байгаа 100, 100 өвчтөн харамсаж байна. Дээд шүүх түүнийг ял эдлэх гэм, нүгэл үйлдээгүй гэдгийг баталж, цагаатгана гэж найдаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна