УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч М.Эрдэнэсайхан: 2024 оны байдлаар Монгол улсад 262 ширхэг бөөр орлуулах эмчилгээний аппарат ажиллаж байгаа бөгөөд 2988 өвчтөн эмчилгээ хийлгэсэн. Үүнийг насаар ангилж үзвэл
0-19 насны 49 хүүхэд
20-44 насны 832 хүн
45-64 насны 1481 хүн
65-74 насны 457 хүн
74-өөс дээш насны 169 хүн гемодиализийн эмчилгээ хийлгэж аппратны хамааралтай амьдарч байна.
2024 оны байдлаар бөөрний архаг дутагдлын эцсийн шатанд ороод гемодиализ эмчилгээнд шинээр нэмэгдсэн 607 өвчтөн байна.
Бөөрний дутагдалд орсон өвчтөнд хэрэглэж байгаа бөөр орлуулах эмчилгээ сайн болон муу талтай байдаг. Монгол улс одоогоор бөөрний дутагдал гэсэн оноштой өвчтөнд хэвлийн диализ, гемодиализ буюу цус шүүх, бөөр шилжүүлэн суулгах буюу мэс засал гэсэн 3 төрлийн эмчилгээ хийж байна. Гэвч хэвлийн диализ, гемодиализ буюу цус шүүх энэ эмчилгээ нь сайн талтай болов ч он удаан жил хэрэглээд ирэхээр зүрх тэлэгдээд зүрхний үйл ажиллагааны дутагдалд орж эхэлдэг. Үүнээс болоод өвчтөн гемодиализийн эмчилгээнд хамрагдах боломжгүй болоод амь нас нь эрсдэх хүндрэл үүсдэг. Энэ үед тухайн өвчтөн яаралтайгаар бөөр шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлага гардаг юм.
2024 онд энэ оношоор 167 хүн нас барсан бол 50 өвчтөн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж эмчлэгдсэн.
Тухайн өвчтөн донор олдохгүй, цусан төрлийн хүнээсээ бөөр авах гэхээр дархлааны хариу урвал өрнөх магадлалтай ийм үед тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах шаардлага гардаг. Манай улсын хувьд 2008 хүнд тархины үхэлтэй донороос анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийсэн. 2024 оны байдлаар тархины үхэлтэй донороос нийт 57 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийж тэд эрүүл, энх тунх амьдарч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна