Г.Төмөр: 2019 оноос бөөрний дутагдал гэсэн оношоор оношлогдож бөөрний гемодиализ аппратад орсон. 7 дахь жилдээ эмчлүүлж байна. 7 хоногийн 3 өдөр аппратад ордог. Нэг орохдоо 4 цаг эмчлүүлнэ. Байнгын энэ эмчилгээнээс үүдээд зүрх өвддөг, өдөр бүр их хэмжээний эм ууснаас ходоод өвддөг, даралт ихэсдэг болсон. Сард сая гаран төгрөгөөр эмчилгээ хийлгэдэг. Улсаас улиралд нэг удаа эм тарианы мөнгө гэж 60,000 төгрөг өгдөг.
Кадавр донор хүлээгээд 7 жил болж байна. Би 4 дүгээр бүлгийн цустай. Энэ төрлийн цустай бөөрний донорын хүлээлгийн жагсаалтад 14-д бүртгэгдсэн байна. Миний хувьд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт харьяалагдаж эмчлүүлдэг. Энэ эмнэлэгт кадавр донор хүлээх энэ 7 жилийн хугацаанд надтай адил оношоор эмчлүүлж байсан 7 хүн нүдэн дээр минь донороо хүлээж тэсэлгүй нас барлаа. Бага хүү маань 5 настай, хүүхэдтэйгээ илүү удаан амьдрах хүсэлтэй байгаа учраас итгэл тээн кадавр донор хүлээж байна даа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна