ТОДРУУЛГА: CU компанийн ЗАРДЛААР Солонгос улсад аялсан ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫГ "АТГ" ШАЛГАЖ БАЙНА

М.Үүрээ
2025/03/21

Төрийн эрх бүхий алба хаагчид CU компанийн урилга, зардлаар Солонгос улсад ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн талаарх мэдээллийг “Түц-ээр амь зуугчдын холбоо”-ноос гаргаж тус алба хаагчдыг АТГ-т шалгуулахаар мэдэгдсэн байдаг. "Нийслэл дүүргээс сургалт, аялалд оролцох хүмүүс" нэртэй нийт 15 хүнийг шалгуулж буй. 

Танилцуулсан нэрсийг жагсаавал:

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн

Багануур дүүргийн менежер н.Бямбацэцэг

Нийслэлийн ХХААГ-ын Хяналтын хэлтсийн дарга, ахлах байцаагч н.Цэрмаа

НХХААГ-ын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл ахуйн хяналтын ахлах байцаагч Д.Дэлгэрбаяр

БГД-ын ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Г.Батсүрэн

БЗД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэнд-Очир

СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Цэдэнсүрэн

СБД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Жаргал

ХУД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Саруултуяа

ЧД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Булган

Багануур дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Хүрэлбаатар

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын Худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын хоол үйлдэрлэлийн газрын мэргэжилтэн н.Өлзиймаа

Уг асуудлаар АТГ-аас тодруулахад, “Нэр бүхий төрийн алба хаагчид CU компанийн зардлаар гадаад руу аялсан” гэх гомдол манай байгууллагад өнгөрсөн хоёрдугаар сард ирсэн. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Яг одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. 

0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.149
2025/03/21
0
0
Энэ улсад хяналт хууь дүрмээ сайжруулахгүй дураараа сармагчингуудын орон боллоо
Хариулах