Мотоцикл сурроныг 18 наснаас дээш настай, "А" ангиллын жолоодох эрхтэй хүн унана

Admin
2025/03/20

"Мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг механикжсан тээврийн хэрэгсэл гэнэ. Монгол улсын стандартаар тухайн тээврийн хэрэгслийг мотоциклын ангилалд оруулж тооцохоо болсон. 

Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл нь 4 квт-аас дээш хүчин чадалтай, цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь 50 км цагаас илүү хурдтай 2 буюу 3 дугуйт тээврийн хэрэгсэл юм.

Мотоцикл сурроныг 18 наснаас дээш настай хүн замын хөдөлгөөнд унана. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй "А" ангиллын жолоодох эрхийн хүн замын хөдөлгөөнд унаж хөдөлгөөнд оролцоно" гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна