САЙН МЭДЭЭ: Автобусны жолооч Д.Азжаргал шатаж буй байшингаас 10 настай ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ

М.Үүрээ
2025/03/20

Автобусны жолооч шатаж байсан байшингаас 30 настай залуу, 10 настай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварчээ. 

Тодруулбал, өнөө өглөө 08:00 цагийн орчимд Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явсан жолооч Д.Азжаргал нь Сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарсан байна.

Тэрбээр тээврийн хэрэгслээ зогсоож хаалганы гадна очиход цоожтой байсан ч гадаа нь байсан нэгэн залуу галын дуудлага өгсөн байсан аж. Түүний хувьд нөхцөл байдлыг ойлгон тэр даруй хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжсан байна. Улмаар 9-10 орчим насны хүүг хамт орсон залуутайгаа нийлж өргөн гаргаж, галын аюулаас эсэн мэнд аварчээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
8
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.61
2025/03/20
0
0
wow
Хариулах