Тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдэд олгох тэтгэмжийг 6 хувиар нэмж 397.5 мянган төгрөг болголоо

Admin
2025/03/20

Өнөөдөр УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийж байна. 

Улсын хэмжээнд хагас болон хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон айлд амьдарч буй хүүхдүүдийн бүртгэлийг хийх, нэгдсэн сан бүрдүүлж хяналт тавих, эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүдийн амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмжийн санг бүрдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тусгайлан бодлого боловсруулж хэрэгжүүлэх гэсэн тогтоолын заалт бий. Үүн дээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдийн тэтгвэрийн доод хэмжээг 2025 онд 6 хувиар нэмэгдүүлж 397.5 мянган төгрөгт хүргэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна