Түлэнхийн дараах даралтат хувцас, туслах хэрэгслийн өрөөтэй болжээ

Admin
2025/03/19

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт “World share” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний даралтат хувцас, туслах хэрэгслийн өрөө”-г шинээр нээлээ.

Мөн түлэнхийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээнд шинэ арга технологийг нэвтрүүлэх зорилгоор энэ сарын 5-7-ны өдрүүдэд Хонгконгийн Сэргээн засах нийгэмлэгийн хүндэт зөвлөх Sheila Purvesе болон БНХАУ-ын их сургуулийн Хонгконгийн салбар дахь хөдөлмөр засалч, багш Amelia Ying Fan Chan нар сургалт зохион байгуулсан юм.

“Түлэнхийн дараах даралтат хувцас хийх уламжлалт арга технологи” сэдэвт энэхүү гурван өдрийн сургалтад ГССҮТ-ийн салбар эмнэлгийн хөдөлмөр засалч нараас гадна АШУҮИС-ийн хөдөлмөр заслын багш, төгсөх дамжааны оюутнууд хамрагдсан бөгөөд үйлчлүүлэгчээс хэмжилт авах, эсгүүр гаргах, оёх зэрэг онол, дадлага хосолсон нарийн арга технологид суралцсан байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна