МҮХАҮТ нь Бугат хотын худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Admin
2025/03/19

МҮХАҮТ нь Бугат хотын худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Талууд Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, хил дагасан аймаг хоорондын худалдааг хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хамтран ажиллана.

Мөн эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлж, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын тохиромжтой боломжуудыг олоход нь хуулийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх юм.

Санамж бичгийг МҮХАҮТ-ыг төлөөлж Өмнөговь аймаг дахь Салбар танхимын дарга А.Амартөр үзэглэв.

Бугат хот нь хүнд машин механизм тоног төхөөрөмжийн үйлдвэр, ган болон титан төмөрлөгийн үйлдвэр, хөнгөн цагаан, төмрийн хүдэр болон газрын ховор элементийн уурхайд түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүдтэй.

Газар зүйн байршлын хувьд Монгол улсын Дорноговь аймагтай хиллэдэг, авто замын Ханги-Мандалын боомтоор Монгол улстай холбогдсон, үйлдвэрлэл, гадаад худалдааг хөгжүүлсэн эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хот юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна