Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 12 дугаар ангийн сурагч доод ангийнхаа хүүхдийг буудаж хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал тус хэргийг үйлдсэн 12 дугаар ангийн сурагчид тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 3 мотоцикл, 1 машинтай явж байсан бөгөөд доод ангийнхаа 2 хүүхэдтэй тааралдаж маргалдах үеэр сумын хэсгийн төлөөлөгч тааралдсан байна. Харамсалтай нь сумын хэсгийн төлөөлөгч нас биед хүрээгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй хүүхдүүдэд ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр маргааныг зогсоож явуулжээ. Ингээд хүүхдүүд 19 цаг 30 минутын үед албадан тарцгаасан ч 12 дугаар ангийн сурагчид доод ангийн 2 хүүхдээ отон очиж нэг сурагч нь нөгөөдөө аавынхаа бууг авчрахыг тушааж, тус буугаар буудахыг санал болгоход тухайн хүүхэд 2 удаа буудсанаар элэг нь задарч газар дээрээ нас баржээ. Ингээд хэргийг үйлдсэн хүүхэд одоогоор цагдан хоригдож байгаа бол өдөөн хатгасан, турхирсан сурагч ямар ч хариуцлага хүлээлгүй, эрх чөлөөтэй явж байгаад талийгаачийн аав гомдолтой байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна