“Mycareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монголын анхны охидын хамтлаг болох “Спайк” хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор уригдлаа. Түүнийг Нүцгэн байхыг минь битгий хараарай, Амрагаа хүлээсэн бүсгүй, Залуу нас гээд олон сайхан дуугаар нь Монголчууд андахгүй. Харин сэхээтэн гэр бүлд төрж өссөн Орос, Англи, Франц хэлтэй чамгүй өндөр боловсролтой гэдгийг тэр бүр мэддэггүй. Түүний өвөө Монголын анхны Боловсролын сайд байсан бөгөөд МУИС, МУБИС болон ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийг үүсгэн байгуулжээ. Тэр өвөө шиг дипломатч хүн болно гэж мөрөөддөг байсан бөгөөд МУИС-д ОУ-ын харилцааны чиглэлээр суралцаж байхдаа “Спайк” хамтлагийн гишүүн болсон байна. Харин түүний эмээ нь циркийн жүжигчин, гоцлол дуучин хүн байсан бөгөөд Минжинсорыг дэргэдээ суулган ардын, уртын дууны нугалаа, гайхамшгийг зааж, Монголын өв уламжлал, түүх соёлыг сургадаг байжээ. Ингэж л тэр өвөөгөөсөө эрдэм боловсрол, эмээгээсээ урлагийн авьяасыг өвлөн авсан байна. Бид энэ удаагийн дугаартаа түүний хүүхэд нас, урлагийн замнал болон хувийн амьдрал түүний үзэл бодлын талаар ярилцсан юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна