П.Батчулуун эмчийн ялыг хэвээр үлдээжээ

Admin
2025/03/13

Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон. 

 Тэгвэл тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болсон бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.03.13/ товлогдсон юм. 

Шүүх хуралдаан дөнгөж сая дуусч бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. П.Батчулуун эмчийн өмгөөллийн баг түүний хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр сууринаас оролцсон. Харин давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээж авсангүй.  Тодруулбал, Шүүхээс П.Батчулуун эмчид оноосон анхан шатны шүүхийн шийдвэр буюу 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна