Олноо "Буянгийн" Жагаа гэгддэг Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан сошиалд идэвхтэй нэгэн. Тэрбээр саяхан өөрийн нүүр хуудсаар дамжуулан нэгэн онцлох постыг хүргэжээ.
Тэрбээр, ХУЛХИДАХАД НОМХОН ИРГЭД! Ченжүүд устгалд орохоор болсон сэгүүдийг хямд аваад вьетнамчуудаар засуулаад гэж иргэдийг хулхидаж зарна. Номхон ардууд хулхидуулчихаад “ОРЖ ИРСЭН МАШИН” гэж гоё нэр томъёонд шингээчихнэ.
Ковидын хөл хорионы үед машины хөдөлгөөн зогсонгуут хот утаагүй болсон. Тэгсэн эрх баригчид нь бид нарын зуурч бэлтгэсэн түлш утаагүй болгосон гэж төр нь хулхидаад өөрсдийгөө баахан шагнасан. 2014 онд үйлдвэрлэсэн ийм приусуудыг японоос 4-5 сая төгрөгөөр аваад гааль, тээврийн зардал 4-5 сая төлөөд та нарт өнөөдөр 30 саяар зардаг гэнэ. Та нар хулхи ченжүүдээ өмөөрөөд л байх уу!!
Сэтгэгдэл (1)