Авто ослоор АМИА АЛДСАН ТҮРГЭНИЙ ЭМЧ 38 жил эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байжээ

М.Үүрээ
2025/03/13

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн түргэний машин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн харамсалтай осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын 6 хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гараад буй.

 Нас барсан зургаан хүний хоёр нь хүүхэд байсан талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн. Мөн түүнчлэн 2 хүүхэд гэмтэж ГССҮТ-д эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал нь хүнд байна гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Түргэний машинд явсан эмч Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажилладаг байжээ. 1987 оноос хойш эрүүл мэндийн байгууллагад ажилласан ахмад туршлагатай эмч нарын нэг юм. Харин жолооч нь 2005 онд жолооч болсон 2011 ооноос аймгийн нэгдсэн эмнэлэгийн түргэний жолоочоор ажиллаж байсан мэргэшсэн чадварлаг туршлагатай жолооч байжээ.

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
8
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.250
Өчигдөр
0
0
Амьд байхад нь бахархаж үзээгүй мал мэт ажиллуулчихаад бурханы орондоо явчихсан байхад нь магтаж яриад яахав одоо ард нь үлдсэн ар гэр үр хүүхдүүдэд тусламж өгч байртай болгох хэрэгтэй үлдсэн хүмүүс нь хүнд үлдлээ
Хариулах
202.126.91.126
Өчигдөр
0
0
Бүх аваарын 70% нь гүйцэж түрүүлэх үйлдлээ буруу хийснээс болдог юм.
Хариулах