Цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан гэх 28 настай эрэгтэй амиа хорлосон байдалтай олджээ

Admin
2025/03/12

Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан гэх 28 настай эрэгтэй амиа хорлосон байдалтай олджээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт "хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад 28 настай эрэгтэй амиа хорлосон байдалтай нас барсан болох нь тогтоогдсон. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжилж байна" гэх мэдээллийг өглөө.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр цахим мөрийтэй тоглоомоос үүдэн тус хэрэг гарсан байж болзошгүй байгаа аж



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна