Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинийн хурлуудыг уламжлалын дагуу зохион байгуулдаг.
Сар шинийн өдрийн уламжлалт хурлын цаг, өдөр тасарсан болон давхардсан бол нийт олноороо нөхөж хурдаг ёстой. Энэ жилийн “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн шинийн нэгэн тасарсантай холбогдуулан хаврын тэргүүн сарын шинийн нэгний Их ерөөлийг билгийн тооллын шинийн 16 буюу аргын тооллын гуравдугаар сарын 16-ны өдөр "Батцагаан" дуганд нөхөж хурахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна