Улаанбурхан өвчний дархлаажуулалт улсын хэмжээнд 95 хувьтай байна

Admin
2025/03/12

Өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, улсын хэмжээнд вакцинжуулалтын судалгааг гаргаж, шаардлагатай хэсгүүдэд вакцинжуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ХӨСҮТ-д даалгасан. Үүний дагуу “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг  хангах, хариу арга хэмжээ авах шуурхай удирдлагын баг”-ийн өргөтгөсөн хурлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын явцыг танилцуулав.

Үүнд: Улаанбурхан, Гахайн хавдар, Улаануудын эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт Улсын хэмжээнд 95,6%, хоёрдугаар тунгийн хамралт 95,1% байна. Харин зарим аймгууд буюу Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Дундговь аймагт 80 гаруй хувьтай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна