СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАГА НАСНЫ ХҮҮХЭД ААРУУЛ ИДЭЖ БАЙГААД ХАХАЖ НАС БАРЖЭЭ

Admin
2025/03/11

Гэр бүлийн аз жаргалыг “хүүхэд” гэлцдэг. Тэдний гэнэн цайлган зан, тунгалаг нүд, өхөөрдөм хөөрхөн инээдийг юутай ч зүйрлэшгүй. Гэвч томчууд бидний хайнга зан, цаг завгүй амьдралын хэв маягийн хохирогч нь хүүхэд болсоор байна.

Тухайлбал, Энэ оны 03 дугаар сарын 07-ны өдөр 

бага насны хүүхэд хахаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, 4 настай ах нь 2 настай дүүгээ харж байжээ. Уг хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар ааруул идэж байгаад хахаж нас барсан байж болзошгүй байна. 

Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хайртай үрсээ хамгаална уу.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
5
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.80
Өчигдөр
1
0
Арай дэндүү юм аа. 4 хөн настай жаахан хүүхэд яаж 2 настай дүүгээ харах вэ дээ. Эцэг эх нь дэндүү хэнэггүй юм аа .Ядаж хүн гуйж харуулахгүй дээ
Хариулах