“Автобусны жолооч нар 5-6 сая төгрөгийн цалин авч байна. Гэвч орлогыг бэлнээр авч, завшдаг”

Admin
2025/03/10

Жил гаруйн өмнө нийтийн тээврийн жолооч нарын цалинг нэмэхдээ иргэдэд соёлтой, тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьсон. Автобуснуудыг ч үе шаттай шинэчилсэн. Үүний ард мэдээж өндөр санхүүжилт яригдана гэж Хотын дарга Х.Нямбаатар хэлэв.

Мөн тэрээр "Харамсалтай нь, бидний төлөвлөсөн үр дүн хараахан гарахгүй л байна. Наад зах нь орлого нь өдрөөс өдөрт буурч байна. Уг нь баазууд ашигтай ажиллаж, тэр хэмжээгээрээ өөрсдөө орлогоо захиран зарцуулах учиртай. Ингэж байж дан ганц жолооч гэлтгүй инженер, техникийн ажилтнуудын цалинг жигдрүүлнэ.

Ер нь хамгийн өндөр зэрэгтэй гагнуурчин, инженер 1 сая гаруй төгрөгийн цалин авч байхад автобусны жолооч 5-6 сая төгрөгийн цалин авч байна. Гэвч орлогыг бэлнээр авдаг, түүнийг хувьдаа завшдаг, эцсийн зогсоолд очиж ажлын цагийг цалгардуулдаг гээд зөрчил дутагдал олон гаргаж байна.

Автобус баазуудын дарга нар хулгай хийж байгаа автобусны жолооч нарыг ажлаас нь хал. Яагаад өршөөгөөд байгаа юм. Камер тавьж мэдчихээд юу ч болоогүй юм шиг байгаа юм.

Тиймээс цаашид санхүүгийн тогтолцоог бүрэн өөрчилж, үр дүнд суурилсан KPI үзүүлэлтээр үр дүнг нь хэмжинэ.  Мөн хүний нөөц бүрдүүлэлтэд анхаарч, чадварлаг залуусаар баг бүрдүүлнэ" гэжээ.



5
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.250
Өчигдөр
0
0
Одоо л ойлгож орой эрт буудаг настай хүмүүсийг орхиж явдаг зөрчил гаргана
Хариулах
202.179.24.250
Өчигдөр
0
0
Жолооч нарынхаа соёлыг сайжруулаач тамхи татна байнга утсаар гэр бүлийн хэрүүл ор дэрний асуудлаа чангаар үйлчлүүлэгч зорчигчдыг үл тоомсорлон ярьж бдаг шүү
Хариулах