“Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ амралтын өдрүүдээр үргэлжилж байна. Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өнөөг хүртэл хадгалагдаж иржээ. Монгол Улс уг уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг.
Бүргэдийн баяраар олон тэмцээн, уралдаан, сонирхолтой үзүүлбэр, үйлчилгээг зохион байгуулж байна. Тухайлбал, үндэсний хувцсаараа гоёсон бүргэдчид гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсаж үзүүлбэр үзүүллээ. Хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинг мөн шалгаруулдаг уламжлалтай. Казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ болон казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой.
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллаж байна. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар дэмжигч байгууллагаар оролцож байгаа юм.
“Бүргэдийн баяр-2025” наадмаар та дараах үйл ажиллагаанд оролцоорой.
“Бүргэдийн баяр-2025” наадмаар дараах үзүүлбэрийг үзэж сонирхоорой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна