Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ жилийн 3 дугаар сарын эхний долоо хоногт Монголчуудын үндэсний Цагаан сарын баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн 35 музей оршин байгаа газар нутгийн ард иргэддээ музейн байнгын үзүүлээгийн танхимаараа үнэ төлбөргүй үйлчилнэ.
Эдгээр өдрүүдэд Ч.Номин сайдын тушаалаар Чингис хаан Үндэсний музейн Их хааны өргөө дэх эзэн Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их Цагаан туганд хүндэтгэл үзүүлэхдээ тусгай үзэсгэлэнгийн тарифаар үйлчлэхийг Чингис Хааны Музейгээс мэдээллээ.
Хүүхэд 01-16 /Музейн тухай хуулийн 9.1-д Монгол Улсын харьяат 0-16 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй/ Жич: Музейн ачааллыг харгалзан үзэж музейн нээлттэй өдрүүдээр 0-16 насны хүүхдэд үйлчлэхгүй/
Жич: /Чингис хаан Үндэсний музейн Их хааны өргөө дэх Их эзэн Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их Цагаан туганд хүндэтгэл үзүүлэхдээ дотоод журмыг дагаж мөрдөнө/ гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна