Улаанбурхан өвчний 8 тохиолдол лаборатороор батлагджээ

Admin
2025/03/07

Улаанбурхан өвчний 8 тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд 5 сартайгаас 38 насны хүмүүс халдвар авсан байна. Эдгээр найман хүний гурав нь 9 сар хүрээгүй буюу Улаанбурхан өвчний вакцины товлолт насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Мөн вакцинд хамрагдаагүй 5-14 насны 3 хүүхэд 1 насан хүрэгч бүртгэгдсэн байна. Тандалт судалгаагаар вакцинд хамрагдаагүй хүмүүс Улаанбурхан өвчний халдварыг авчээ. 9 сар хүрээгүй буюу товлолт вакцинд хамрагдаагүй хүүхдээ олон нийтийн газар авч явахгүй байх, 9 сартай буюу товлолт вакцинд нас нь хүрсэн хүүхдийг вакцинд хармуулахыг ЭМЯ-наас анхаарууллаа.

Иймд иргэд та бүхнийг Улаанбурхан, Гахайн хавдар, Улаануудын эсрэг вакцинд товлолтын дагуу хамрагдахыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна