ЭМЯ: Улаанбурхан өвчин агаар дуслын замаар дамждаг

Admin
2025/03/06

Улаанбурхан өвчний найм дахь тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан тухай ХӨСҮТ-ээс өчигдөр мэдээлсэн билээ.

Уг тохиолдол нь гуравдугаар сарын 3-4-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхэд байжээ. Өмнөх долоо дахь тохиолдол нь мөн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас нь болоогүй долоон сартай хүүхэд байсан юм.

Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас "Улаанбурхан өвчин нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусын гаралтай, зөвхөн хүнээс хүнд халдварладаг өвчин юм.

Халдвар агаар дуслын замаар дамждаг бөгөөд өвөл, хаврын улиралд дэгдэлт өндөр, нууц хугацааны 3-5 хоногтоо вирус цусаар дамжина.

Товлолын дагуу вакцинд хамруулах, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-ийн 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу" гэдгийг анхааруулав.

May be an image of text

May be an image of text


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна