Өнөөдөр "Ногоон автобус" болон "Дүнжингаравын уулзварт газ дэлбэрсэн" хоёр хэргийн шүүх хурал болно

Admin
2025/03/06

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр тав даxь өдрөө үргэлжлэx бол 2024.01.23-2024.01.24-нд шилжиx шөнө Дүнжингарав xудалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан жолоочийн осол гаргаж дэлбэрэлт болсонтой xолбоотой xэргийн шүүx xурал  мөн өнөөдөр товлогдсон. 

Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас одоогоор 18.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч 7 хүний амь нас хохирсон  юм. Уг хэрэгт "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна