Хувьцааны ногдол ашгийн гурав дахь хэсгийг дөрөвдүгээр сард олгоно

М.Үүрээ
2025/03/06

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас хуваарилах ногдол ашгийн гурав дахь хэсгийг ирэх дөрөвдүгээр сард олгоно. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн юм. Ногдол ашгийн эхний хэсгийг арванхоёрдугаар сард, хоёр дахь хэсгийг хоёрдугаар сард тараасан билээ.

УИХ-ын 2024 оны аравдугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 45 дугаар тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд шинээр төрсөн, Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг төрийн эзэмшлийн хувьцаанаас үнэ төлбөргүй эзэмших шийдвэр гарснаар компанийн 26,4 хувийг Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүд 0,06 хувийг, “Эрдэнэс Монгол” ХХК 73,5 хувийг эзэмшиж байна.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.217
2025/03/06
0
0
ХБИ-дийн хувьцааны мөнгийг өгөхгүй юм уу
Хариулах