Хятад иргэнийг барьцаалж, буудаж хөнөөсөн Даянтөмөр нарын этгээдүүд гэр бүлээс нь 1 тэрбум юань нэхжээ

Admin
2025/02/28

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландоржийн хүү Даянтөмөр гэгч нь 3 хүний хамт Хятадын хоёр иргэнийг барьцаалж, нэгийнх нь амийг хөнөөсөн гэх онц ноцтой хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан.

Хэргийг тодруулбал, Дээрх этгээдүүд Бээжингээс ирсэн БНХАУ-ын хоёр иргэнийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт барьцаалж энэ хугацаандаа хохирогчийн ар гэрээс 1 тэрбум юань нэхсэн байдаг.  Гэвч ар гэрийнхэн тус шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй буюу мөнгө өгөхөөс татгалзсан тул гэмт этгээдүүд тухайн хятад иргэнийг толгойн тус газар буудаж амь насыг нь хөнөөжээ.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн хятад иргэн болон Даянтөмөр нарыг одоогоор 421-р ангид цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Амь хохирсон хятад иргэний ар гэрийн мэдүүлэг болон хэргийн бусад материалуудыг БНХАУ-ын элчин сайдаар дамжуулан солилцож байгаа учир мөрдөн байцаах ажиллагаа удаашралтай явагдаж байгаа аж. Иймээс хэрэгт холбогдсон этгээдүүдэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх хугацааг сунгаж тэднийг хорьсон хэвээр байгаа аж.

Хуулийн заалтыг дурьдвал, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэхь хэсэгт "Хүнийг онц харгис хэрцгийгээ ралсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ. Мөн хуулийн  13.3 дугаар зүйл. 2.2 дахь хэсэгт хоёр, түүнээс олон хүнийг барьцаалж; 2.3-д "зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж тус тус заажээ. 

 

 

 


7
angry
0
care
0
haha
1
liked
2
love
4
sad
6
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.93
2025/03/13
0
0
Удмаараа алуурчин юм уу? АЙМААР ХҮМҮҮС ЮМ БАЙНА ДАА!!
Хариулах
202.126.89.115
2025/03/12
0
0
Ямар хүний үнэргүй юм бэ хятад ч гэсэн хүн шүүдээ яагаад ийм харгис байнаа
Хариулах
102.89.75.251
2025/03/08
0
0
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
Хариулах
202.131.227.204
2025/03/05
0
0
агуу их шунал вэ?
Хариулах
139.5.216.60
2025/03/02
0
0
Өө дүүдээ зориулж цаазын ялгүй болгосон юм байна хүзүүгүй.
Хариулах
66.181.160.126
2025/03/01
0
0
Буудаж алах хэрэгтэй
Хариулах
103.57.92.237
2025/03/01
0
0
Элбэгийнхэн шүүх прокортоо найдаад харгисжиж байгаа юм бна. Болгоомжил яаж ч мэднэ
Хариулах
66.181.181.107
2025/02/28
2
0
Элбэгдорж гэдэг хүн Монголд мөн их гай болох юмаа.
Хариулах