Засгийн газар хуралдаж байна

Admin
2025/02/26

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар,“Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоол/, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,"Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2024 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээллэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна