“М Си Эс”-ээс санхүүжилт авч гишүүний КНОП-оо ЗАРСАН “МАН” “АН” “ХҮН”-ын МАНУУХАЙНУУД

М.Үүрээ
2025/02/25

Өнгөрсөн долоо хоногт “М Си Эс” группийн "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг дөрвөн ажилтаны хамт Тагнуулийн ерөнхий газраас саатуулж, шалгасан асуудал олны анхаарлын төвд байв. Чухам энэ баривчилгааны цаана ямар асуудал байгаа талаар бид судаллаа.

М Си Эс”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ vs МӨНГӨНИЙ ХАВХАНД ОРСОН ГИШҮҮД

Судалж үзвэл, 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр “М Си Эс” группээс нэр бүхий УИХ-ын гишүүд хандив нэрийдлээр их хэмжээний мөнгө авсан нь ил болов.

Нэрсийг дурьдвал,

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 500 сая

УИХ-ын гишүүн Б.Батцэцэг 170 сая

УИХ-ын гишүүн Э.Болормаа 100 сая

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 70 сая

 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 170 сая

 УИХ-ын гишүүн Н.Учрал 270 сая

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 30 сая

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 100 сая


МАН-ын гишүүн Б.Тулга 100 сая

МАН-ын гишүүн Ц.Идэрбат 90 сая

МАН-ын гишүүн Д.Цогтбаатар 100 сая

МАН-ын гишүүн Л.Нинжжамц 100 сая

УИХ-ын гишүүн Д.Ганбат 100 сая

Ардчилсан нам Н.Одонгуа 100 сая

Ардчилсан нам Р.Эрдэнэбүрэн 70 сая

Ардчилсан нам Ц.Жадамбаа 100 сая

Ардчилсан нам Ч.Өнөрбаяр 100 сая

Ардчилсан нам Ц.Баатархүү 30 сая

Ардчилсан нам О.Баасанхүү 60 сая

Хүн нам Л.Лхагвасүрэн 30 сая

Хүн нам Р.Эрдэнэбилэг 10 сая

Хүн нам Б.Хаш-Эрдэнэ зэрэг нийт 23 хүний халаасыг “М Си Эс” групп 2 тэрбум 580 сая төгрөгөөр зуузалсан. 

Эдгээр мөнгө авсан гишүүдийг ажиглавал ихэнхи нь төрд өндөр албан тушаал хашдаг нөлөө бүхий сайд, дарга нар байгаа юм.

Аудитын шалгалтаар энэхүү мөнгийг сонгуулийн хандиваар олгосон гэх тайлбар гарч ирж байгаа бол энэ нь мөн л хууль зөрчиж байгаа юм.

Угтаа сонгуулийн тухай хуулинд,

-Нэр дэвшигчид зургаадугаар сарын 13-наас өмнө Үндэсний Аудитын газарт зардлын данс нээсэн банкны нэр, дансны дугаарыг бүртгүүлэх;

-Зардлын данс нээсэн өдрөөс нь хойш авах мөнгөн хандив нь иргэн 10 сая төгрөг, хуулийн этгээд 30 сая төгрөгөөс хэтрэхгүй байх; гэж заасан байдаг. Гэтэл дээрх үнийн дүнгүүд 30 саяыг хэд нугалсан байгаа юм. Үүнээс үзэхэд М Си Эс групп төрд эрх мэдэлтэй, сайд болох шанстай гишүүдэд их хэмжээний мөнгө атгуулж гишүүн болсоных нь дараа аливаа орд газар, тендер зэрэг олон асуудлууд тэдгээр гишүүдийн хурууны үзүүрээр шийдэгдэх учир энэ их хэмжээний мөнгийг бидний хэлж заншсан авлигал мэтээр өгсөн байгаа юм.

Нэг үгээр Эм Си Эс нь УИХ-ын нөлөө бүхий гишүүдийг Засгийн газартай нь хамт худалдаад авсан. Ингээд Эм Си Эс-ийн мөнгөний хавханд орсон гишүүд амаа үдүүлэв.

З.ТӨРМАНДАХЫН БАРИВЧИЛГААНЫ ЦААД УЧИР

Мөнгө улаан нүд цагаан гэгчээр. Улаан мөнгийг нь авсан гишүүд М Си Эс-ийн хавханд оров. Учир нь Ж.Оджаргал гишүүдэд мөнгө өгөхдөө бүрэн тоноглосон / камер байршуулсан/ өрөөнд дуудаж нүүр царай, өнгө зүсийг нь баримтуулж аваад баярлуулаад явуулсан.

Үүний дараа олон нийтэд орд газар, Ухаа худагийн асуудал гарч ирэхэд MCS сандарч нөгөө мөнгө атгуулсан гишүүдээ дарамталж эхэлжээ. Улмаар шахалтанд орсон Засгийн газар Ухаа Худаг ордтой холбогдуулж ''Эм Си Эс'' групптэй холбоотой хурандаа З.Төрмандахыг дөрвөн ажилтантай нь хамт саатуулсан аж.

З.ТӨРМАНДАХ ГЭЖ ХЭН БЭ?

“М Си Эс” группийн захирал Ж.Оджаргал нь цагдаагийн хурандаа З.Төрмандахыг Хамгаалалтын албаны даргаараа ажиллуулаад 10 гаруй жил болж байгаа юм. З.Төрмандах нь Мөрдөн байцаах газрын дарга, Цагдаагийн сургуулийн тэнхимийн эрхлэгч зэрэг төрийн чухал алба хашиж байсан, С.Зоригийн хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан төрийн нууц, цагдаагийн нарийн мэдээллүүдийг мэддэг хурандаа юм.

Сонирхуулахад 2007 оны 27 тоот тогтоолоор стратегийн гэдэгт 16 ордыг бүртгэсэн байдаг. Тус стратегийн 16 ордын долоо нь төрийн, ес нь хувийн эзэмшилд байна. Харин төрийн мэдлийн “Тавантолгойн” бүлэг ордын нэг Ухаа худаг, Баруун нарангийн ордыг  “Энержи ресурс” компани эзэмшиж байгаа юм. Стратегийн орд эзэмшигч 16 хуулийн этгээдээс сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт нийт 18.8 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Мөн стратегийн ач холбогдол бүхий 39 ордод хамааруулах ордын нөөц нь тогтоогдсон юм.


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна