өнөөдөр “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын ёслол болно

Admin
2025/02/22

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээ болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд долоо хоногийн турш үргэлжилсэн уг фестивалийн хаалтын арга хэмжээний онцлох үйл явдлын нэг болох Хурд хамтлагийн тоглолт 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болох юм.

Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт Хурд хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа үнэ төлбөргүй тоглон үзэгчдэд хүргэж аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна