Монгол гэр шатаж ГУРВАН ХҮҮХЭД, ААВТАЙГАА амиа алджээ

М.Үүрээ
2025/02/10

Баянзүрх дүүрэгт монгол гэр шатаж 34 настай эрэгтэй гурван хүүхдийн хамт шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал,  Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг ... тоотод монгол гэр шатаж, 4 иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон. Шатаж амь хохирсон 34 настай иргэн нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан 2024 оны 08 дугаар сард албанаас чөлөөлөгдсөн иргэн байжээ. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна