БХЯ-ны сайд С.Бямбацогтын нагац ах М.Ганзориг Ховдын МАН-ын ДАРГА болох ТОХИРООГОО ХИЙЖ МӨНГӨ ТАРААЖ ЯВНА

М.Үүрээ
2025/02/20

УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн их шуугиан намжсан энэ үеэр зарим аймгуудын намын даргын сунгаа эд өрнөж байна. Тухайлбал Ховд аймаг МАН-ын даргын сунгаагаа эхлүүлж энэ сарын 22-нд тэргүүлэгчээ сонгох аж.

Намын даргад Маамуугийн Ганзориг, Гомбоогийн Пүрэвганди, Энхболдын Алтан-Од, Тогтохын Жаргалсайхан, Ширэндэвийн Батжаргал, Дангаагийн Авирмэд нар өрсөлдөж буй. Тэдний дунд Батлан хамгаалах яамны сайд С.Бямбацогтын нагац ах М.Ганзоригийн сонгуулийн ажил сүр дуулиантай байгаа аж. Учир нь Улаанбаатар хотоос Батлан хамгаалах яамны сайдын ажлын албаны 20 гаруй хүн Ховд аймагт очиж суртачилгааны хууль бус ажиллагаа явуулж байна гэх мэдээлэл бий.

Тодруулбал, эдгээр нөхдүүд Ховд аймгийн зарим сумдуудаар явж иргэдэд мөнгө тараасан байж болзошгүй. Мөн түүнчлэн С.Бямбацогтын нагац ах аймгийн нөлөө бүхий хүмүүстэй хамт мөрийтэй тоглож, архидуулж даргын сунгаандаа хүч хаяж байна. Хамгийн хачирхалтай нь, Ховд аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нар нь бүгд АН-ын төлөөлөгч нар бий. Гэтэл тэдгээр хүмүүс нь хүртэл хурал зөвлөгөөн дээрээ "М.Ганзоригийг дэмжинэ шүү" гэх яриа өрнүүлдэг аж. Энэ нь цаагуураа сайдын ах МАН-ын дарга болно гэсэн тохироо аль хэдийн хийгдсэн гэмээр.

Маамуугийн Ганзориг Ховд аймгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг авч болох бүх л том тендерүүдийг цохиж явдаг хүн гэнэ. Мөн түүнчлэн нагац дүүг Бямбацогтын хэд хэдэн охин компаниудын гүйцэтгэх захирлаар ажилладаг гэх мэдээлэл ч бий.

Манай улсад Их хурлын сонгуулиас авхуулаад аймгийн намын даргын сунгаа хүртэл будлиантай болдог цөвүүн цаг ирж. Шударга өрсөлдөж, чадал чансаагаараа гараад ирэх төлөөлөгч, дарга гэж байхгүй болж. Үүний цаана мөнгө, эрх мэдэл мөнхөд оршиж байна.  Угтаа ямар ч намын дарга, УИХ-ын гишүүн, сайд дарга нар үл хамааран нэгдүгээрт эрхэмлэх ёстой зүйл бол ард түмний хүсэл зориг, ард түмний эрх ашиг. Төрийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмнийх. Гэтэл нэр дэвшигчид нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийг ашиглаж хууль зөрчиж байгаа нь цаашдаа ч хуулийн хүрээнд ажиллана гэсэн баталгаа байхгүй юм. 

 


5
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.29
5 цагийн өмнө
0
0
Пүрэвганьдаа лэмжинэ дээ арай хулгай бага хийсэн нь байна. Ширэндэвийн Батжаргал бол удам дамжсан шуналын тулам...
Хариулах
59.153.112.55
18 цагийн өмнө
0
0
Ховдод жорлонгийн тендерийг хүртэл хамж авдаг ш дээ. Бүх тендерийг энэ хүн авдаг
Хариулах
202.126.91.113
2025/02/20
0
0
Намын дарга хж чадх байх алсдаа аймгын дарга хи!нэ гэж байх тр аймгын дарга хиих мэдоэг боловсрол бхйхгүй чадхгүй
Хариулах
122.201.31.17
2025/02/20
0
0
Чадна
Хариулах