Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэргээр Б.Ариунаа,Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарт 12-15 жилийн хорих ялыг, хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ

Admin
2025/02/21

Монгол улсын иргэн Б.Ариунаа,Э.Саранцэцэг, Б.Нэргүй нар нь гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдож ТЕГ-аас мөрдөн шалгаж, Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэг, 19.4-2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж , хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Дээрх 3 иргэн гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт гэм буруутайд тооцож,  Б.Ариунаад 15 жилийн хорих ялын хаалттай хорих ангид, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарт 12 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.91
Өчигдөр
0
0
Гол нь нэг хэдэн халтар төгрөгтэй болох гээл зүтгэж байгаа шүү дээ. Хаанахын ямар тагнуултай ажиллаад Монгол улсыг яаж хохироов
Хариулах
202.126.90.26
Өчигдөр
0
1
Яаж ажилласан юм бол, энэ бол хэлмэгдүүлэлт
Хариулах